Номхон далайн арал улс Самоа тооллын ситемээ нэг хоногоор урагшлуулахаар болжээ. Тус улс одоо бол дэлхийн цагийн бүслүүрийн хамгийн сүүлийн бүсэд хамаарагддаг юм байна. Харин өөрчлөлтийг хийснээр цагийн эхний бүсэд хамарагдах болж байгаа юм. Шинэ цагийн тоололд шилжсэнээр тус улсын цаг яг нэг бүтэн хоногоор урагшилж байгаа юм. Ерөнхий сайд Туйлаепа Самоа Сайлеле Мальелега цаг урагшлуулах болсон шалтгаанаа Австрали, Шинэ Зеландтай илүү ойртохын тулд хийлээ гэж тайлбарлаж байна. Учир нь тус улсад дээр дурдсан орноос ирж суурьшсан иргэд их байдаг бөгөөд төрөл төрөгсдөөсөө бүтэн нэг хоногоор хоцрох нь ажил хэрэгт сөргөөр нөлөөлж байсан гэнэ. Түүнийхэлснээр цагийн зөрөөнөөс болж тус улс долоо хоногт ажлын хоёр өдрийг алдаж байгаа юм байна. Самоад баасан гараг болж байхад Австрали Шинэ Зеландад бямба гараг болж байдаг бөгөөд даваа гараг болж байхад Самоад ням гараг болж байдаг аж.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
Худлаа цэцэрхэж байхаа болиооооо
Ажил эхлэх цагийг урагшлуулах хэрэгтэй. Тэрнээс ххүхэд, хөгшид-д цаг урагшлуулах нь хортой шүү дээ.
манай улс олон жил хэрэглэж дадсан цагийн өөрчлөлтөө дахин хэрэгжүүлмээр бна өглөө нар мандсан бхад унтаад бх нь буруу, орой ажлаа нар дээр бхад тараад урин дулаан цаг хугацаанд гэрийнхэнтэйгээ амармаар бхын. Хүмүүсээ саналаа хэлэрэй