Өвөрмонголд барилга нурсан хэрэгт дахин 11 хүнийг сэжиглэн баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 30

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах мужийн Баотоу хотод ахуйн хэрэглээний хий дэлбэрснээс орон сууцны зургаан давхар барилга нурсан хэрэг гарсан билээ. Тэгвэл хуулийн байгууллагууд энэ хэрэгт буруутай хэмээн сэжиглэж, уг орон сууцанд оршин сууж байсан 11 хүнийг өчигдөр нэмж баривчилжээ. Үүнээс өмнө дэлбэрэлт болсон тоотын эзэмшигчийг гол сэжигтэн хэмээн баривчлаад байсан юм. тэднийг уйгурын алан хядагчидтай холбоотой байж болохыг үгүйсгэхгүй байгаа аж. Учир нь хэргийн газар хийсэн үзлэгээр тэсрэх дэлбэрэх бодисын ул мөр олдсон юм байна. Өөрөөр хэлбэл, ахуйн дэлбэрэлтийн шалтаан хэрэглээний хий бус, тэсрэх бодис байсан байх магадлал өндөрсжээ.   

Сэжигтнүүдээс мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд удахгүй албан ёсоор буруутгаж, шийтгэл оноох юм байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top