Амлалтаа мартсан сайдын эсрэг бослого зарлажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 30

Австралийн Ерөнхий сайд  сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд нүүрстөрөгчийн татварыг байхгүй болгоно хэмээн ард иргэддээ амлалт өгсөн ч өдгөө болтол хэрэгжүүлээгүй бөгөөд үүний эсрэг Canberra хотод бослого зарлажээ.  Энэ татвар нь гэрэл дулаанд хяналт тогтоохоор гаргасан засгийн газрын шийдвэр аж. 

Жагсагчид харьцангуй эмх замбараатай ч маш их бухимдалтай байна. Тэд "Julia хол яв", "худалч" гэсэн лоозонгуудыг барьжээ. Тэд  "Өнгөрсөн жилийн сонгуулиар нүүрстөрөгчийн хийн татвараас гадна, айл өрхийн амьжиргааг сайжруулж, цалинг нэмнэ гэсэн мөн л одоог хүртэл биелүүлээгүй юм чинь шинэ сонгууль ч гэсэн адил л болно" гэжээ.

 

"БиБиСи"-ийн Nick Bryant "Австралийн улс төрийн бодлого салхины аясаар өөрчлөгдөж байдаг. Мөн Gillard эсэргүүцэгчдийн жагсаал, сонгууль, парламентын чуулганы үеэр их туйлдсан байсан тухай" мэдээлжээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top