Малайзын иргэд Хойд Солонгосоос буцаж чаджээ

2017 оны 03 сарын 31

Хойд Солонгост байсан Малайзын иргэдийг энэ сарын 7-ноос эхлэн тус улсын хилээр давуулахыг хориглоод байсан билээ. Тэгвэл Пхеньян энэ хоригоо цуцлан, хөл хорионд ороод байсан малайз иргэд эх нутагтаа буцаж иржээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн ах Ким Чен Нам Куала-Лумпур дахь нисэх буудал дээр хөнөөгдсөнтэй холбоотойгоор тус хоёр орны дипломат харилцаанд асуудал үүссэн юм. Малайзын эрх баригчдын тогтоосноор, түүнийг сэтгэцэд хортойгоор нөлөөлдөг VX бодисоор хордуулагдсан гэсэн боловч харин Пхеньяны хувилбар өөр байсан билээ.

Хойд Солонгосын эрх баригчдын үзэж буйгаар, Ким Чхоль хэмээх нэртэй паспорт бүхий Хойд Солонгосын хэн нэгэн иргэн Малайзад зүрхний шигдээсээр нас барсан гэжээ. Ким Чен Намын цогцсыг талийгаачийн ар гэрийнхний хүсэлтээр Хойд Солонгост шилжүүлэхээр болсон бөгөөд одоогийн байдлаар Бээжинд хүргэгдээд байгаа аж.

 

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top