Украины банкууд өнгөрсөн жил 66.6 тэрбум гривений алдагдалтай ажиллажээ. Украины төв банк энэ талаар мэдээллээ. Алдагдлыг ам.долларт шилжүүлбэл 2.55 тэрбум болж байгаа бөгөөд энэ нь тус улсын банк санхүүгийн салбарт өмнө нь байгаагүй их хэмжээний хохирол болжээ.
Арилжааны банкуудын орлого өмнөх оныхоос даруй 19.4 хувиар өсч, 199.2 тэрбум гривенд хүрсэн ч зарлага түүнээс ч илүү буюу 34.4 хувиар өсч, 265.8 тэрбум болсон нь алдагдал хүлээх үндсэн шалтгаан болжээ.
Тус улсын банкууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд бүртгэлээ олон улсын стандартаар явуулах болсон бөгөөд тухайн сард 9.3 тэрбум гривений алдагдал хүлээсэн юм. Украины Төв банк дахин 40 арилжааны банкинд санхүүгийн шалгалт оруулж, аттестачилал хийх төлөвлөгөө гаргасан байна. Төв банк өмнө нь улсынхаа хамгийн том 20 банкинд зохицуулагч томилон тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )