Хятадын дарга Си Жинпин ирэх дөрөвдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийхээр болсон байна. БНХАУ-ын ерөнхийлөгчийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Флорида дахь эдлэндээ хүлээн авах ажээ. Дональд Трамп ерөнхийлөгч болсоноос хойш анх удаа уулзана.
Хоёр том гүрний ерөнхийлөгчийн уулзалтаар хоёр орны худалдааны маргаан, Хойд Солонгосын асуудал, Өмнөд Хятадын тэнгисийн зөрчил зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ талаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын төрийн тэргүүнийг хэрхэн хүлээн авах нь анхаарал татаж байна.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 1 )
TRAMP suuritai medlegtei khandakh baikhaa . MERKELI shig gar barikhgyi baikhgyi baikh ENE 2 tom guren .....