2016 оны дөрөвдүгээр сард хөөргөж байсан Falcon 9 пуужин тээвэрлэгчийг ахин хөөргөсөн нь сансар судлалд гайхалтай амжилт боллоо хэмээн Кремль нэрлэсэн байна. Илон Маскийн SpaceX сансрын чиглэлийн компани энэ салбарын түүхэнд анх удаа өмнө нь хөөргөсөн пуужинг давтан хөөргөж чаджээ. Ингэснээр уг пуужинг олон удаагийнх гэж албан ёсоор нэрлэсэн байна.
Холбооны SES-10 хиймэл дагуул бүхий Falcon 9 пуужин тээвэрлэгч Кеннедийн нэрэмжит сансрын төвийн LC-39A хөөргөлтийн талбайгаас ниссэн аж. Хөөрснөөс хойш гурван минутын дараа эхний шатлал салан тээвэрлэгч дээр байрлажээ.
Falcon 9 пуужин тээвэрлэгч анх бүтээгдэхдээ олон удаагийн зориулалтаар хийгдсэн төсөл хэдий ч өмнө нь давтан ашиглаж байгаагүй аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )