АНУ Ираны цөмийн обьектуудад цохилт өгвөл Их Британичууд дэмжихэд бэлэн байгаа гэнэ. Засгийн газрын өндөр тушаалын эх сурвалжаас аван The Guardian сонин энэ талаар мэдээлсэн байна.
АНУ Иранд цохилт өгч магадгүй гэсэн мэдээлэл одоогоос дөрвөн жилийн өмнөөс л сонсогдож эхэлсэн билээ. Америкийн зэвсэгт хүчний төв удирдлага “Тегеран НYБ-ын шаардлагаас татгалзаж, уран баяжуулалтаа үргэлжлүүлсэн тохиолдолд авах цэргийн арга хэмжээний төлөвлөгөөг аль хэдийнэ бэлтгэчихсэн” гэж мэдэгдэж байсан. ВВС агентлаг дараа нь “АНУ-ын төлөвлөгөө Натанз, Исфахан дахь уран баяжуулах үйлдвэр, Арак, Бушер дэх байгууламж зэрэг Ираны алдартай, хүчтэй цөмийн байгууламжуудыг бөмбөгдөхөөс илүү их цар хүрээтэй” гэж мэдээлж байсан удаатай.
Одоо ч гэсэн “Америкийн генералууд Ираны агаарын цэргийн, тэнгисийн цэргийн баазууд, пуужингаас эсэргүүцсэн хамгаалах систем, пуужингийн үйлдвэр, командлалын байрыг бөмбөгдөхөөр төлөвлөж байна. Ингэхдээ контактгүй операц буюу Ираны байгууламжуудыг зайнаас бөмбөгдөх боломжийг судалж байгаа” гэх мэтийн мэдээллүүд цацагдсаар байгаа ч Цагаан ордон албан ёсоор баталсан нь үгүй. Харин The Guardian сонины эх сурвалж АНУ-ын энэ төлөвлөгөөг үгүйсгээгүй байна. Дээрээс нь Иран улс цөмийн шинэ баазуудаа пуужинийн довтолгооноос хамгаалах ажлыг эрчимтэй хийж байгаа нь АНУ-ын цохилт өгөх шийдвэрийг хурдасгаж болох юм. Харин Иран цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэж мэдэгдсээр байгаа билээ. Тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “АНУ ч, өөр ямар ч орон манай улсыг довтолж хохирол учруулж чадахгүй. Ираны мэргэжилтнүүд бүс нутаг дахь тэдний хөдөлгөөнийг маш анхааралтай ажиглаж, дүгнэлт хийж байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Мөн саяхан тэрбээр, манай улс америкуудын цэргийн хүчнээс айхгүй, ямар ч түрэмгийллийг няцааж, хариуг нь хатуу барихад бэлэн хэмээн мэдэгдсэн билээ. Ираны зэвсэгт хүчин 2007 онд 16 мужид нэгэн зэрэг маш том хээрийн сургууль явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл ийм сургуулилт хийх давтамж нь нэмэгдсээр байгаа юм. Пуужингаас хамгаалах ажилд ч ихээхэн анхаарал хандуул, хөрөнгө хаяж байна. Пуужинг замд нь устгах зориулалттай лазерийн пуужинг амжилттай туршсан явдал үүнийг гэрчилнэ. Тиймээс Ойрхи Дорнод дахь ээлжит цэрэг дайны ажиллагаа холгүйхэн бололтой. Дээрх өгүүлсэн эх сурвалж “Цаг ийм байдлаар өнгөрсөөр байвал Их Британи бие даасан цэргийн ажиллагаа явуулж ч магадгүй” гэж өгүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Д.Трамп Иран руу цэрэг оруулахгүй нь гэж үзсэн учраас цэргийн хээрийн сургуулилтыг ч ихээр хийж байна. Яг одоогийн байдлаар тэд шумбагч онгоцуудаа АНУ-ын цэргийн бааз байрладаг Энэтхэгийн далай дахь Диего Гарсия арал руу илгээхэд бэлэн байна. Харин хуурай замын цэрэг оруулахдаа зөвхөн өндөр чадвартай тусгайгийнхныг илгээх бололтой. АНУ сүүлийн үед өөрсдөө довтолно гэхээ больж, Израилийг Иран руу дайрах хэрэгтэй гэх зэргээр ухуулах болсон юм. Харин Иран эдгээр улсын аль нь ч довтолсон дараа нь харамсах болно гэж мэдэгдсэн билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 9 )
Tsomdo ch bish bhaadaa gazriin tosnii ih.noots irand bgad l bga ym er ni ingej turemgiilj allag ywuuldgaa zogsoohgui bol olon uls dampuurch huchirhiilel gaarah shinjte Oros uls uunii esreg bgad bayrlaj baina hoid solongosiin asuudal bol iranaas shal oor tuwshind yrigdah zuil
Manai terorirst elbegdorj oyunsvren 2 aluurchin delhiin tsomiin dain ehlvvlchih sanaataidag shvv yl zawshih gej ynz ynziin um zohiohoos butsahgvi garuud shvv
Манай сэтгүүлч нар нэг л биш ээ. Ер нь тархи толгой байдаг л байгаа даа... Ээ хөөрхийс минь...
ene setguulch bichsen bolj bid nar unchsan bolj bna daa
за АНУ Англи хоёр багаас нь өдөж хагас дунд жин рүү орж хунилахнээ нилээн зэвсэглэлд мөнгө хөдөлгөх боломж гарах нуу шууд нокаутанд орох нуу
Uls turiin toimch boloh sanaatai wm aa daa.Irantai daitah yamar ch ashiggvi.Oirhi dornodyn lalyn ulsuudyn dotood ordog Oros shig teneg uls odoo bhgvi bolson.ANU irakiin dainaas surgamj avsan.Orosuud Afganistany dainaas surgamj avalgvi ahiad Siri d tsergiin ajillagaa yavuulsan ni uurt ni ergeed gai bolj bna
Сурвалжлагч ухааны амьтан юугаа мэдэх вэ дээ,хуучны нэг мэдээ олоод л орчуулсан болоод л...
Махмуд Ахмадинежад чинь аль хэдийн хугцаагаа дуусгасан еренхийлегч шуу дээ сурвалжлагчаа...