Санкт-Петербургийн "Сенная площадь" метроны станц дээр вагонд дэлбэрэлт болсон байна. Нүдээр харсан хүмүүсийн өгүүлж буйгаар нэлээн олон хүн өртсөн бололтой.
Сүүлийн мэдээллээс харахад, 10 хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн бэртэж шархадсан гэнэ. Уг тэсрэх бодис гар хийцийнх бөгөөд хүчин чадал тийм ч их биш байсан аж. Петербургийн дэлбэрэлттэй холбогдуулан Москвагийн метроны станцууд харуул хамгаалалтаа чангатгасан байна.
Санкт-Петербургт болсон энэхүү дэлбэрэлт террорист халдлага эсэхийг тодруулахыг Путин холбогдох албаныханд даалгажээ.
Дэлбэрэлтийг нүдээр үзсэн хүний яриа
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 1 )
Эрдэнэтийн дарга Бадамсүрэн МАН-ын сүүлчийн золиос. Их мөнгөөрөө очих газрынхаа өрөө туруугизасуулж байсан нь дээр болжээ.