“Ногоон карт”-ыг байхгүй болгох тухай яригдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 05

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсоноос хойш америкчууд олон өөрчлөлтийг хүлээж авч, бас хүлээж байна. Түүний нэг нь цагаачлалын тухай асуудал юм. Д.Трамп цагаачлалын талаар хатуу бодлого баримтлахаа илэрхийлээд байгаа.

Тэгвэл хэдэн арван мянган иргэд “Цагаачлалын тухай” хуулиа эргэж харахыг төр засгаасаа шаардаж байна. Хууль бус цагаачдыг хөөн гаргаж, тэр ч битгий хэл “Ногоон карт”-ыг байхгүй болгох талаар яригдаж байгаа энэ үед нөхцөл байдал нэлээд тодорхойгүй байгаа аж. АНУ-ын иргэд “Улсад нь хууль бусаар оршин сууж байгаа 12 сая цагаачдын асуудлыг шийдэх ёстой” гэсэн уриалгыг дэвшүүлдэг.

АНУ-д хууль бусаар амьдарч байгаа иргэд хамгийн хүнд хүчир ажлыг нугалдаг ч нийгмийн халамж үйлчилгээг авч чадахгүй, туйлын хүнд нөхцөлд амьдарч байгаа юм. Тиймээс Д.Трамп албан ёсоор оршин суух зөвшөөрөл олгох байх хэмээн ихэд найдаж байгаа аж.  

“Манай улсын одоо мөрдөж байгаа цагаачлалын хууль цоорхой ихтэй муу хууль” хэмээн цагаачдын эрх ашгийг хамгаалдаг нэгэн байгууллагын зохицуулагч Ева Мильона сэтгүүлчдэд ярьсан байна.  Бүх хууль бус цагаачдад ажилтан нэрийн дор албан ёсоор оршин суух зөвшөөрөл олгох хуулийн төслийг Жорж Буш Ерөнхийлөгч байхдаа 2007 онд санаачилсан ч Конгресс “амьдралд хэрэгжих боломжгүй” хэмээн хүлээн авахаас татгалзсан юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.115.124) 2017 оны 04 сарын 05

ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ

0  |  0
Top