Япон: Фукуокагийн цагдаа нар өсвөр насны хөвгүүнийг баривчилжээ. Түүнийг хууль бусаар, охидын бие засах газар бичлэг хийсэн хэрэгт буруутгасан талаар өчигдөр “Asahi” суваг мэдээллээ.
“Tokyo Reporter” сайтын мэдээлснээр, “Өнгөрсөн сарын 13-ний шөнө Касуга хотод амьдардаг 17 настай ахлах сургуулийн эрэгтэй сурагчийн хийсэн үйлдэл юм. Тэрбээр Чуо тойргийн Тэнжин талбайд байрлах кино театрын бие засах газарт 18 настай охиныг бие засч байх үед гар утас хэрэглэн бичлэг хийсэн” гэжээ.
Хүүг баривчлах үед хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Одоогоор уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж, мөрдөн байцаалтын шатанд яваа юм.
Ё.Мээдээ
Сэтгэгдэл ( 0 )