Ж.Буш, Т.Блэйр нарыг дайны гэмт хэрэгтнээр зарлажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 16

Малайзын “сүүдрийн” шүүх Жорж Буш, Тони Блэйр нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг тогтоожээ.

Шүүх хурал дөрвөн өдрийн турш үргэлжилсний эцэст дээр нэр дурдагдсан эрхмүүдийг Иракт цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг гаргаснаараа олон улсын өмнө хүлээсэн үүргээ умартаж, тэнд үйлдэгдсэн бүх бузар булай гэмт хэргийн үндсийг тавьсан гэж үзсэн байна. Тус шүүх одоо АНУ-ын дэд Ерөнхийлөгч байсан Дик Чейни, БХЯ-ны сайд асан Дональд Рамсфельд нарыг буруутай эсэхийг тогтоох юм байна.

Цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүх ажиллагаа явуулдаг тус “сүүдрийн шүүх”-ийг Иракийн дайныг эсэргүүцдэгээрээ зартай, Малайзын Ерөнхий сайд асан Махатхира Мохамад 2007 онд байгуулжээ. Тэрбээр Ж.Буш, Т.Блэйр нарыг дайны гэмт хэрэгтнүүд, хүүхэд хөнөөгчид гэж нэрлэсэн байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buue(66.181.176.185) 2025 оны 03 сарын 13

Munhnaran eej munhnaran eej

1  |  0
zochin(202.126.91.89) 2025 оны 03 сарын 13

zuv shiidver gargasan baina. harin yamar hariustlaga toostoh yum bol

1  |  0
Irgen(103.229.121.205) 2025 оны 03 сарын 13

Livi gej neg saihan ulsiig tam bolgosondoo, haramsavch barshgui ,

1  |  0
naraa(121.32.139.71) 2025 оны 03 сарын 13

mash zuv

1  |  0
Zuv(202.21.106.118) 2025 оны 03 сарын 13

Orchin uein dain gemt hertenguud mun zuv dugnesen baina

1  |  0
YAG ZOV(202.9.42.98) 2025 оны 03 сарын 13

YAG ZOV HOGIIN HARHNUUD

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

ashgui dee

1  |  0
Top