БНАСАУ-ын нэг жилийн дотор байгуулсан томоохон хороололын нээлтэнд элчин сайд С.Цоггэрэл оролцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 17

2017.04.13-ны өдөр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэл тэргүүтэй манай ЭСЯ-ны төлөөлөгчид Пёньян хотын Рёмён хорооллын нээлтийн арга хэмжээнд оролцжээ. БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойн баярын босгон дээр ашиглалтад орсон томоохон бүтээн байгуулалт Пёньян хотын Рёмён хорооллын нээлтийн арга хэмжээнд СХН-ын дарга Ким Жөн Ын, Ардын армийн цэргийн улс төрийн газрын дарга Хван Бён Со, СХН төв хорооны орлогч дарга Чой Рюн Хэ, Ким Ги Нам, Чой Тэ Бог, Засгийн газрын ерөнхий сайд Пак Бон Жү тэргүүтэй албаны хүмүүс, гадаад улсын ДТГ, ОУБ-ын төлөөлөгчид, Пёньян хотын иргэд оролцсон байна. Рёмён хорооллын бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд нэг жилийн дотор ийнхүү ашиглалтад оруулсан байна.


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Togtoh(202.9.40.66) 2025 оны 03 сарын 13

Getel manaihan zam hargui.hashaa horoolol barina gej mungu batluulj avaad uursduu idej uugaad l yavj baihaas yahavdee Getel hoid solongosiin ter zaluu udirdagch mundag baina puujin tsumiin zevseg hurtel hiij bna

1  |  0
атаахлаа(202.179.27.16) 2025 оны 03 сарын 13

ӨНӨӨ ӨЛСГӨЛӨН ЯДУУРЛЫН ТУЙЛ ГЭЭД БАЙСАН ХОЙД СОЛОНГОС ЧИНЬ ИНГЭЖ ХӨГЖЖ БАЙНА ШДЭЭ САЙД ДАРГА НАРАА БИД ХААШАА ЮУ РУУ ЯААЖ ЯВААД БАЙНАА БОДИТ ҮНЭН ХААНА БАЙНАА тэд бүх ажлаа улсаа өрсдөөл босгож байна бид бүгдийгээ гаднаас авч байна энэ шударга нийгэм үү элбэгдоржоо батүүлээ энхболдтонгуудаа ....

1  |  0
БНМАУ(122.201.31.191) 2025 оны 03 сарын 13

Бид ер нь хаашаа л яваад байна.Хамаг газрын баялагаа ГАДНЫХАН болон МАН.АН.д луйвардуулчихаад дээр нь бөөн өр.тэгээд бас хөгжилгүй,болвсролгүй.улам л бүдүүлэг болорд л

1  |  0
kkkkkkkkkk(202.131.232.218) 2025 оны 03 сарын 13

hahahaha baishin ni hvrtel puujin

1  |  0
Зочин(203.91.115.42) 2025 оны 03 сарын 13

Энд чанар гэж нэг юм хир байгаа бол....

1  |  0
аагии(59.153.85.85) 2025 оны 03 сарын 13

хоригт байгаа хойд солонгс манай монгол -2нялгаа иймл байндаа новш гэж

1  |  0
Ккк(122.201.31.90) 2025 оны 03 сарын 13

Мундаг юмаа

1  |  0
Өвгөн(202.5.200.176) 2025 оны 03 сарын 13

Есөн жилийн өмнө очиж байснаас илүү гоё болсон харагдаж байна. Хөгжил байна аа

1  |  0
Top