Филиппин болзошгүй дайнд бэлтгэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 18

Засгийн газраас өргөн барьсан “Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх” таван жилийн төлөвлөгөөг  Филиппиний Парламент хүлээж авлаа. Спратли арлыг эзэмших асуудлаар БНХАУ, Вьетнам, Тайвань зэрэг орнуудтай таагүй харилцаатай байдаг нь зэвсэгт хүчиндээ анхаарал хандуулах гол шалтгаан болжээ.

Хөтөлбөр батлагдсанаар, Филиппин улс ирэх таван жилд 50 тэрбум песо буюу 1.8 тэрбум ам.долларыг зэвсэгт хүчний шинэчлэлд зарцуулах болж байгаа юм. Энэхүү мөнгөний 70 хувь нь шумбагч онгоц, байлдааны усан онгоц барих, худалдан авахад, өөрөөр хэлбэл тэнгисийн цэрэгт ногдох юм байна.

Филиппин нь газар нутгийн маргаан, хилийн зөрчил ихтэй улсын тоонд ордог. Хоёр жилийн өмнө тус улсын эргийн хамгаалалтын алба загасчдын хөлөг онгоцыг довтолсны улмаас Тайвань улс Филиппиний эргийн ойролцоо цэргийн сургууль хийж байсан удаатай юм. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Malnuuda(73.172.19.238) 2017 оны 04 сарын 18

Mongol l angaigaad bodoj sanasan ch yumgui hevtej bhiimda. Delhin buh uls daind beldeed ehelchihsen baina

0  |  0
Шүүмжлэгч(103.212.119.154) 2017 оны 04 сарын 18

Тайвань улс гэж байдаггүй юмаа. Сэтгүүлч нэртэй юм бол мэдэж байх хэрэгтэй дээ

0  |  0
Top