Пак Гын Хэд насаар нь хорих ял оноож МАГАДГҮЙ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 18

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ авлигад холбогдсоноор өнгөрөгч сард суудлаасаа огцорсон билээ.

Тэгвэл өчигдөр түүнд Прокурорын газраас авлига авсан гэх үндэслэлээр ял тулгасан талаар “Ионхап” агентлаг мэдээлсэн байна.

Мөн “Lotte” Group-ийн ерөнхийлөгч Син Дон Бинд ижил үндэслэлээр ял тулгажээ. Ийнхүү Пак Гын Хэд холбогдох хэргийг албан ёсоор шүүж эхлэсэн бөгөөд түүнд нийтдээ 13 зүйл ангиар ял тулгаж байгаа юм. Тухайлбал, авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууцыг задруулсан зэрэг зүйл ангиар буруутгагджээ.

Тэрбээр Сөүлийн саатуулах төвд хоригдсон хэвээр байх бөгөөд шүүх ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа юм. Ирэх сарын 9-нд БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэх учир түүнийг шүүх ажиллагааг хойшлуулж магадгүй байгаа аж. Учир нь шүүх ажиллагаа эхэлбэл дор хаяж зургаан сар үргэлжлэх бөгөөд түүнд насаар нь хорих ял оноож ч магадгүй хэмээн ОУ-ын хэвлэлүүд мэдээллээ.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyunaa(1.28.144.177) 2017 оны 04 сарын 19

zob ingej shiitgej bj l uls xogjino manai uls torin xeden jumnuudig bas ingej shiitgedeg bolmoor jum

0  |  0
Зочин(115.139.56.109) 2017 оны 04 сарын 18

Арай юмаа ийм мундаг ерөнхийлөгчөө ингэж байдаг харин манай хэдэн олигархуудийг ингэдэг болоосой

0  |  0
Zochin(43.228.130.95) 2017 оны 04 сарын 18

Teneg solongoschuud negniigee barij idlee,,,

0  |  0
Top