Исламын улс бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 18

Исламын улс бүлэглэлийн  толгойлогч Абу Бакр аль-Багдадийг Мосул хотоос зугатаж Ирак, Сирийн хилийн зурвасаар хил нэвтрэхийг оролдох үед нь баривчилсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

НҮБ-н аюулгүй зөвлөлийн ахлах мэргэжилтэн Хейтам Абу Сайд өнөөдөр энэ талаар албан ёсоор мэдээлэл хийсэн бөгөөд арабын болон бусад улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иш татан мэдээлэв. Үүний өмнөх орой Мосул хотод түүний туслах Кавказын Эмир хочтой Хэсбулла Аль Кавказин амиа алдсан гэж энэхүү мэдээлэлд мөн  дурджээ.
Абу Бакр аль-Багдади 3-р сард сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө:
Исламын улс бүлэглэл сүүлийн үед хэд хэдэн удаа ялагдаж хүнд цохилтонд орлоо. Гэсэн ч бид бууж өгөхгүй үргэлжлүүлэн тэмцэнэ хэмээн өгүүлж байв.
Орчуулсан: Б.Болормаа 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(202.131.230.238) 2017 оны 04 сарын 25

амеркийн бууны нохой баригдсан бол удахгүй эзэд нь түүнийг устгах болно.

0  |  0
Top