Франц улс ЭМЭГТЭЙ ерөнхийлөгчтэй болох МАГАДЛАЛ ӨНДӨР байна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 24

Өнөөдөр Францын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа билээ.

Сонгуульд одоогийн байдлаар Францын Эдийн засгийн сайд асан, Бие даагч Эммануэль Макрон болон Францын Үндэсний Фронт намын дарга хатагтай Марин Ле Пэн нар тэргүүлж явна гэсэн мэдээлэл байна.

Эммануэль Макрон 23.86 хувьтай байгаа бол Марин Ле Пэн, 21.43 хувьтай яваа аж.

Францчууд төдийгүй дэлхий нийт хэт үндсэрхэг үзэлтэй Марин Ле Пэнийг нэлээд дэмжиж буй. Учир нь тэрбээр Трампын глобалчлалын эсрэг үзлийг дэмждэг, Францыг Европын Холбооноос гаргаж, хил хязгаараа хаалттай болгон, дүрвэгсдийг хязгаарлахаа илэрхийлээд байгаа юм.

Хэрэв сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялагч тодрохгүй бол хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд тавдугаар сард хоёр дахь ээлжийн сонгууль явуулах ажээ. Францын Үндэсний Фронт намын тэргүүн Марин Ле Пэн сонгуульд ялбал Европын Холбоо задрах эхлэл тавигдана гэж судлаач үздэг.

Сонирхуулахад, Бүгд найрамдах намын дарга Франсуа Фийон 19.94, Зүүний Фронт намын дарга Жан Люк Меланшон 19.62,  Социалист намын дарга Бенуа Амон 6.35 хувь гэсэн тус тус саналтай явж байна.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hh(66.181.176.185) 2017 оны 04 сарын 29

Jinhene komunist oron bolno mongold tusal

0  |  0
Top