Францын ерөнхийлөгчөөр 39 настай залуу СОНГОГДОХ УУ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 24

Францын тав дахь үеийн ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө.

Франц улсын 47 сая сонгогч сонгуульд оролцож саналаа өгсөнөөс, баруун, зүүний хоёр намаас хэн нь ч ялалт байгуульж чадсангүй, харин аль ч намд харьяалагддаггүй, "En Marche"  буюу "Алхацгаая" гэсэн уриатай жилийн өмнө сонгуулийн гараагаа эхэлсэн Эммануэл Макрон гэх 39 настай залуу 23,8 хувиар 10 сая орчим хүний санал авч тэргүүлжээ.

Үндэсний Фронт намын дарга Мари Ле Пэн 21,4 хувийн саналаар удаалж 14 хонгийн дараа болох хоёр дахь шатны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр тунаж үлдсэн байна.

Хоёр дахь шатны сонгуульд Эммануэл Макрон ялж, ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа юм. Учир нь барууны-Ардчилсан нам, зүүний-Социалист нам бусад ногоон намууд бүгд Эммануэл Макроныг дэмжиж саналаа өгөхөөр болцгоов. 

Сонирхуулахад, 2002 оны сонгуульд анх удаа хэт барууны нам эхний шатанд 16,9 хувийн саналаар үлдэж байсан ч хоёр дахь шатны сонгуульд Жак Ширак 89,2 хувиар ялалт байгуулж, Марин Ле Пэний эцэг Jean-Marie Le Pen-ны нам унаж байсан түүхтэй аж.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 26

teneg zaluu 24 nasaar egch bagshtaigaa suusan, ymarch namiin bus, orosiin esreg ene garahgui ee,,,hotolbor ni ch teneg, amerikiin dontoi

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 26

teneg zaluu 24 nasaar egch bagshtaigaa suusan, ymarch namiin bus, orosiin esreg ene garahgui ee,,,hotolbor ni ch teneg, amerikiin dontoi

0  |  0
99999(202.179.24.80) 2017 оны 04 сарын 24

Li Pen yulj frants ev-s garna

0  |  0
Top