Хийгээгүй хэргийнхээ төлөө цаазлуулжээ

2017 оны 05 сарын 02
Хятад улсын цаазаар авах ялын хэрэглээ нь тус улсын нууцын нэг хэвээр байгаа ба жил бүр мянга мянгаар нь цаазалсаар байгаа тухай Эмнести Интернэшнл энэ онд хэвлэн гаргаж буй 2016 оны цаазаар авах ялын талаарх дэлхийн тоймдоо өгүүлсэн байна.

Хятадын эрх баригчид шүүхийн ил тод байдалд дэвшил гаргаж байгаа тухайгаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан ч цаазаар авах ялын гүйцэтгэлийн талаарх цочирдом тоо хэмжээгээ далдлахын тулд нууцалсаар байгааг Эмнести Интернэшнлийн судалгаа харууллаа.

 Хятадаас гадна дэлхийн улс орнууд 2016 онд 1032 цаазаар авах ял гүйцэтгэжээ. Хятад улс бусад орнуудын нийлбэр дүнгээс илүү олон цаазаар авах ял гүйцэтгэсэн бол АНУ анх удаа 2016 онд түүхэндээ хамгийн бага цаазаар авах ял гүйцэтгэлээ.  

 “Хятад дэлхийн тавцанд тэргүүлэгч байхыг хүсдэг ч дэлхийн бусад орнуудаас илүү олон хүнийг цаазалж хамгийн муу замаар тэргүүлж байна. Хятадын засгийн газар шүүхийн ил тод байдал, нээлттэй байх асуудалд хойрго хандаж, бодит үнэнийг нуун далдалсаар байна. Ихэнх улс орнууд өнгөрсөн хугацаанд төрийн нэрийн өмнөөс цаазлахаа зогсоосон. Гэвч цөөн хэдэн улс л цаазаар авах ялыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа ба дөрвөн улс нийт гүйцэтгэлийн 87 хувийг хэрэгжүүлсэн нь цаазаар авах ял нэг их удаан оршин тогтнохгүйг  харууллаа. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top