БНХАУ-ын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг зарим нэг компаниудад Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчсөн гэсэн шалтгаанаар татаас өгөхөө зогсоожээ. Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасны дараа ийм арга хэмжээ авчээ. Тус улс дотоодоос түүхий эд авдаг салхин сэнсний компаниудыг дэмжиж татаас олгодог байсан юм. “Энэ шийдвэр БНХАУ-ын үйлдвэрлэгчид АНУ-ын салхин сэнс үйлдвэрлэгчидтэй хийж буй бус өрсөлдөөнийг арилгана” гэж мэдэгдсэн байна.
Хятадын Засгийн газрын энэ алхмыг АНУ сайшаан хүлээн авсан байна. Учир нь Засгийн газрын дэмжлэгтэй Хятадын үйлдвэрийн бүтээгдэхүүн АНУ-ын бүтээгдэхүүнээс бараг дахин хямд үнэтэй гарч байсан юм. Дэлхийн худалдааны байгууллагын төлөөлөгч Рон Керк “Хятад Дэлхийн худалдааны байгууллагын хоёр дахь том түнш. Тиймээс тус улсаас явуулж буй худалдааны арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөөс татгалзах нь зохисгүй хэрэг” гэж өгүүлсэн. Учир нь, БНХАУ үйлдвэрлэгчдэд татаас олгох журмаа танилцуулахас татгалзсан юм. "Хятадын сэргээгдэх эрчим хүчний компаниуд Засгийн газраас олгодог татаас үгүй болсон ч хилийн чададад сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэх чадал, боломжтой” гэж DBS Vickers брокерийн пүүсийн мэргэжилтэн Деннис Лам ярьсан.
Хятадын салхин сэнсний томоохон компаниуд “Sinovel Wind Group”, “Xinjian Goldwind Science and Technology” хилийн чанадад үйл ажиллагаагаа өргөжүүлэх болсноо мэдэгдсэн явдал үүний учиг болж байна. Тиймд АНУ-ын зүгээс БНХАУ-д шударгаар өрсөлдөхийг санал болгож байгаа ажээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
2-laa shudarga bush us , hen ni hendee heleh ve dee
2-laa shudarga bush us , hen ni hendee heleh ve dee
2-laa shudarga bush us , hen ni hendee heleh ve dee