ХБНГУ-ын Канцлер, Францын шинэ Ерөнхийлөгч нар Евро пын холбоог үндсээр нь өөрчлөх боломжийг удахгүй хэлэлцэх нь тодорхой гэнэ. Тэд бүсийг илүү чадварлаг буюу санхүүгийн чадамжтай цомхон болгож өөрчлөх талаар санал нэгтэй байгаа. “Франц, Герман улсууд энэ асуудлыг дөнгөж одоо ч хөндөж байгаа юм биш. Хоёр улсын эрх баригчид энэ асуудлаар бүхий л түвшинд яиа хэлэлцээр өрнүүлсээр ирсэн” гэж Европын холбооны өндөр тушаалын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлсэн байна. “Бидэнд одоо маш болгоомжтой хөдлөх шаардлага тулгараад байна. Юуны түрүүнд Европын холбоонд үлдэх болон орхиж гарах хүсэлтэй орнуудыг тодорхой болгох ажлыг эхлүүлэх болно” гэж тэрбээр хэлжээ. Эдийн засагчдын хэдэн жилийн өмнөөс зөгнөж хэлээд байсан “задралын тухай зөгнөл” биелэгдэх нь энэ.
Парис, Брюссельд өрнөж байгаа үйл явдлаас хархад ойрын хугацаанд нэг бус орон Европын холбооноос гарах нь зайлшгүй болоод байна. Гарах улсууд гарч, үлдэх нь үлдсэний дараа Европын холбоо санхүүгийн маш чанд хяналтын доор татвар, төсвийн шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх ажээ. Гэхдээ Германаас ялгаатай нь Франц улс евро бүсэд харъяалагдаж байгаа 16 улсыг цөөрүүлэхгүй гэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Герман болохоор евро хэрэглэдэг орнуудаас чадамж муутайг нь гаргахыг хүсээд, Франц болохоор евро хэрэглэдэггүй, зүүн Европын буурай хөгжилтэй гишүүдээсээ нүүр буруулах санаатай байгаа аж. Гэхдээ энэ талаар нэг ч эрх мэдэлтэн албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Голлох хоёр орны энэ санаа Европын холбооны бусад гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. “Тэд ийм асуудлыг сөхсөнөөрөө бидний Европыг нэгдмэл болгохын төлөө хийсэн 60 жилийн хөдөлмөрийг үгүй хийж байна. Геополитикийн тэнцвэрт байдлыг ч орвонгоор нь өөрчилж эцэстээ Европын төгсгөл ирнэ” гэж Евро парламентын нэгэн гишүүн өгүүлсэн байна.
Гэвч ийм мэдээлэл цацагдсан явдалд жижиг улсууд тун их сандарч байна. Дөнгөж евро бүсэд орж буй Эстон зэрэг улс үүнд багтана. Мөн Болгар, хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан улсууд үлдэхийг хүсэх нь ойлгомжтой юм. Гарахыг хүсэхгүй байгаа орнуудын хүсэл биелж холбоондоо үлддэг юм аа гэхэд нэг хэсэгтээ л шинэ гишүүн нэмж авахгүй гэдэг нь тодорхой боллоо.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
Cheh yavah yumsanh
He he huuchin ZHU gej baihad bureldehuund ni baisan Lativ, Liniv,Eston geed ulsuud orosiig muuchilj baruunii yaaj dagan duulj bailaa daa. Boljee bolj.Manaih ch gesen dee baruun baruun geed l uhchih geed 2 horshoo yaaj muuchildag bilee dee. Ted chin oorsdiigoo hunii deed gej orgomjlood bidniigee sarmagchin gej uzdeg uzel ni arilaagui l dee. Deehen uedene uzel ni il tsagaan nuuren deer bolj baisan bol suuliin ued aris ongoor yalgavarlan gaduurhahiin esreg huchtei eserguutseltei nuur tulj irsnees hoish ene uzel ni gadnaa bish dotroo orson bolohoos bish bur arilchisan yum baihgui.
хи хи одоо Оросын холбооны улсаас салан тусгаарлаж Европын холбоонд элсээд нээг л их хөгжих юм бодож байсан Украйн, улс л гэхэд хөөрхийлөлтөй байдалд орлоо Ер нь Европын холбоо гэж эвсэл цаашдаа явуургүй болж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой болоод явчихлаа дөө Орос үнэхээр агуу том гүрэн юм өө