Япон улсын Токио хотын Такацукигийн цагдаа нар 73 настай эмэгтэйг баривчилжээ. Түүнийг 76 настай зөнөсөн нөхрөө өлсгөж амийг нь хөнөөсөн гэж буруутгаж байгаа тухай өчигдөр тус хотын цагдаа нар мэдээлжээ.
Нобуко Тамекиёо нь талийгаач Ёшиакигийн асран хамгаалагч болохоо цагдаад байцаагдах үеэрээ хэлснийг “Fuji” мэдээлсэн байна. Талийгаач энэ сарын 7-ны өглөө долоон цагын үед хэвтэртээ амьсгал хураасан болохыг “Japan Today” сайт өнөөдөр мэдээллээ.
Тус хотын цагдаагийн мэдээлснээр, “Гэмт этгээд дөрөвдүгээр сараас хойш хохирогчид хоол өгөхөө зогсоосон гэж мэдүүлэг өгсөн” гэв. Мөн тэрбээр нэмж хэлэхдээ, “Зөнөх өвчнөөр түүнийхээ зовж байхыг харахыг хүсээгүй юм” гэж хэлсэн аж.
Ё.Мээдээ
Сэтгэгдэл ( 0 )