Сири улсад алба хаагаад буцаж ирсэн ОХУ-ын Тусгай ажиллагааны зэвсэгт хүчний отрядын командлагч хүч тэнцвэргүй нэгэн тулааны тухай өгүүлсэн байна. Тэд террористуудын байршилд цохилт өгөх хүнд их буу, агаарын хүчний галын шугамыг зохицуулж байсан бөгөөд лалын дайчдын таван удаагийн дайралтыг няцааж чадсан аж.
Тус отрядын командлагч “Звезда” телесувгийн сэтгүүлчийн асуултад хариулангаа, нэгэн удаа тэд 16-уулаа 300 террористын эсрэг тулалдахаар болсон тухайгаа ярьжээ.
“Бид оновчтой байршилд сайн далдалж чадсан учраас ямар ч гарз хохиролгүй уг тулааныг давсан. Тэгээд ч манай зэвсэглэл, ур чадвар хамаагүй илүү байсан учраас амжилтад хүрсэн” хэмээн тэрээр өгүүлжээ. Мөн өөрийн отрядын дайчдын эр зориг, тавьсан зорилгодоо тууштай хүрдэг тэсвэр тэвчээрийг өндрөөр үнэлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, Оросын Батлан хамгаалах яамны Тусгай ажиллагааны зэвсэгт хүчин 2009 онд армийн шинэчлэл хийх хүрээнд байгуулагдсан анги нэгтгэл бөгөөд бусад тусгай хүчнийхэн дотроо дээд түвшинд бэлтгэгддэг аж. Тэд ихэвчлэн дайсныхаа эсрэг хорлон сүйтгэх-тагнуулын ажиллагаа явуулдаг бөгөөд тэднийг бүхий л чиглэлээр ажиллаж чаддаг орчин үеийн дайны мэс засалчид хэмээн нэрлэдэг аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 11 )
Elbegdorj Mongol tseregiig delhiid taniulj olon ulsiin ajillagaand oroltsuulsan. Omno ni ymar eronhiilogch.....
40-д оны дундуур баруун хил дээр 3-хан хилчин 500 гаруй хасаг дээрэмчидтэй тулаадаад 1 нь алагдаж шарахдсан нэгийг нь тамлаж алаад үхлүүт шарахдсан нэгийг нь үхсэн гэж бодоод хувцасыг нь аваад орхисон нь азаар ухаан орж өвөлийн хүйтэнд 20 гаруй км нимэгхэн хувцастай гүйгээд застав дээрээ очиж хэл хүргээд.заставын 17 н цэрэг дээрэмчидийн хойноос мөшгөж байгаад одоонд орж хүч тэнцвэргүй тулаанд орж байсан түүх байнаа байна
1921 ond 400 mongol cereg 10000 gamin hujaag yalsan yum.
orosuud chn 2 r dainii ylagch shuudee ed nart baildah ur chadvar turshlaga er zorig bii baatarlag ard tumen
үлгэрт бүү итгэ...америк орос 2 дандаа ингэдэгийн
MOLODETS
amerikiin tusgai shuud zugtaa gesen udirdamjtai! sharhtan uhesnee hayaad zugt! ha ha! Harin ah nar bol tes uur!
amerikiin tusgai shuud zugtaa gesen udirdamjtai! sharhtan uhesnee hayaad zugt! ha ha! Harin ah nar bol tes uur!
hoorhii amtad dendyy zoohyylee baisan ehleed joohon aisan daraa ni tegeed dassan gej yarj baisan,,ene 16-g putin shagnasan , goe um baina lee