Ирак улс Иорданд хийх нефть экспортоо ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Ирак улс одоогоор Иорданд өдөрт 10 мянган баррель нефть нийлүүлдэг бөгөөд ирэх сараас эхлэн 15 мянга болгох аж. Улмаар оны сүүлээр өдөрт 30 баррельд хүргэх ажээ. Иордан улс нь ОПЕК-ийн орнуудтэй газар нутгийн хувьд ойролцоо байрладаг ч өөрийн гэсэн нөөц байхгүй, нефть бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас авдаг “азгүй” улс юм байна. Тус улс өдөрт 120 мянган баррель нефть бүтээгдэхүүн хэрэглэдэг ажээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Гарчин нь ойлгомжгүй байна.