Хэрэв АНУ-ын зүгээс БНАСАУ-ыг өдөөн хатгах оролдлогоо зогсоохгүй бол “түүхэнд урд хожид үзэгдээгүй гамшгийг” тус оронд мэдрүүлэх болно хэмээн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн байна. Тэрээр АНУ-ын эх газрын хэсэг болон Ази-Номхондалайн бүс нутаг тэдний зүгээс хариу цохилт өгөх “хүчирхэг хэрэгслийн” байнд багтаж байгааг онцлон сануулсан аж.
Цэрэг зэвсэглэлийн хамгийн төгс төгөлдөр систем хэзээ ч зөвхөн АНУ-ын өмчлөлд байх ёсгүй гэж БНАСАУ-ын удирдагч цохон дурдсан байна. Түүний өгүүлснээр, Америкт бэлтгээд буй БНАСАУ-ын алсын тусгалт пуужингуудын аюул гамшгийг тэд тодорхой ойлгох ёстой гэжээ.
Өчигдөр БНАСАУ дунд тусгалын “Хвансон-12” пуужинг амжилттай туршсан билээ. Хөрш зэргэлдээ орнуудын аюулгүй байдлыг тооцоолон хөөргөсөн уг ажиллагааг Ким Чен Ун биечлэн удирдсан байна. Энэхүү туршилтын гол зорилго нь шинэ төрлийн пуужингуудын тактик болон технологийн шинж чанарыг үнэлэх явдал байв.
Пуужинг Кусон хотоос хөөргөсөн бөгөөд 800 км нисээд ОХУ-ын хилээс 500 км зайд Япон тэнгист унасан байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 2 )
Орос руу нисгэж байж нидрүүлэх нь дээ. Цаадуул чинь тоглоом ойлгодоггүй улс. Америкууд шиг нялцаганаад байхгүй нэг л явуулна шүү дээ
Zow