Япончууд Хятадын Тэнгисийн цэргийн хүч чадал доройтож байгаа бөгөөд зэвсэг, техникийн хувьд хоцрогдсон гэх мэдээллийг түгээсний эсрэг хятадууд дургүйцлээ илэрхийлжээ.
Хятадын Гадаад харилцааны сайд “Манай улсын цэрэг армийн зэвсэг бусад орнуудынхыг бодвол орчин үеийн, дэвшилттэй, энэ нь ч манай улсын аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа. Япончуудыг өнгөрснөөсөө суралцана гэж найдаж байна, бидний хувьд зэргэлдээ улсуудтай итгэлцэлд хүрч энх тайвныг сахиж ажиллахыг эрмэлздэг” хэмээн онцолсон байна. Япончууд Хятадууд Өмнөд тэнгист өөрийн эрх мэдлийг ганцаарчлан тогтоох хүсэлтэй. Тиймээс Азийн бусад орнуудын эрх мэдлийг Хятад тэнгисийн цэргийн хүч нэмэгдэхээс өмнө тэнцүүлэх хэрэгтэй гэж мэдээлсэн юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )