БНСУ-ын Тэнгисийн цэргүүд хоорондоо буудалцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 18

БНСУ-ын Тэнгисийн цэргийн байлдагч хамтран зүтгэгчид рүүгээ гал нээж хоёр хүнийг хүнд шархдуулсан хэрэг гарчээ. Хэрэг Канвадо арал дээрх баазад болсон байна. Батлан хамгаалах яамны эх сурвалжаас аван “Рёнхап" агентлаг энэ талаар мэдээллээ. Гэмт этгээд өөрөө жирийн усан цэрэг байсан бөгөөд түрүүч болон ижил цолтой нөхдөө хороожээ. Хэрэг гарах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Тус улсын Тэнгисийн цэргийн албанд гарсан анхны хэрэг энэ биш бөгөөд хамтран зүтгэгчид рүүгээ гар бөмбөг шидэн таван хүнийг шархдуулсан хэрэг 2012, найман цэргийг буудан хөнөөж хоёрыг шархдуулсан хэрэг 2008 онд тус, тус гарч байжээ.

Аль ч улсын Тэнгисийн цэргийн сургалт хамгийн шилдэг нь байдаг бөгөөд тэр ч утгаараа хатуу чанга дэглэмтэй байдаг. Харин БНСУ-ын БХЯ “Тэнгисийн цэргийн анги нэгтгэлүүдэд дэг байхгүй” гэсэн хариуг өгчээ.       

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.40) 2017 оны 05 сарын 19

Цэргийн нууц гээд нуугаад байж болоогуй юм байдаа.

0  |  0
ккк(103.9.88.162) 2017 оны 05 сарын 18

шархадсан,хороосон 2 ыгоо ялгадаггүай өрөвдөлтэй сэтгүүлч нэрт вэ

0  |  0
Top