БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нь авлигын хэрэгт холбогдон хоригдож буй анхны эмэгтэй Ерөнхийлөгч юм. Түүнд холбоотой хэргийн шүүх хурал дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Тус шүүх хуралтай холбоотой олны анхаарлыг татахуйц онцлох тоо баримт болон тодорхой баримтуудыг дурдъя.
- Шүүх хуралд Пак Гын Хэ болон дотны найз Чой Сун Шил оролцсоноос гадна “Lotte” грүппийн тэргүүн Шин Дон Бин хүрэлцэн ирсэн байна.
- Пак Гын Хэтэй холбогдох хэргийн шүүх хурлыг “YTN” суваг шууд дамжуулсан.
- Шүүх хурлын үеэр түүнтэй холбоотой 18 хэргийн 120,000 хуудас баримт цугларсан аж.
- Уг баримтад Чой Сун Шилтэй хуйвалдсан, Чой Сун Шилд төрийн нууц задруулсан, төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авахыг бизнесийн компаниудад шахсан, авлиг авсан зэрэг хэргүүдийг ахлах прокурор Ий Вон Сок дурджээ.
- Гэвч Пак Гын Хэ нь прокурорын дурдсан яллах дүгнэлтэд өөрийгөө “Би гэм буруугүй” гэж эсэргүүцсэн.
- Үүнээс өмнөх шүүх хурлуудад тэрбээр өөрийн биеэр оролцоогүй боловч өмгөөлөгч нь “Гэм буруугүй” гэж мэдүүлж байжээ.
- Дараагийн шүүх хурал хоёр хоногийн дараа буюу энэ сарын 26-ны өдөр болно гэж "The Guardian"мэдээллээ.
Ё.Мээдээ
Сэтгэгдэл ( 1 )
bagiin naiz l huniig tsusgui alj chaddag yum bilee.