БНАСАУ нь агаарын бохирдлын улмаас нас баралтын хэмжээгээр дэлхийд өндөр байр эзэлж байгаа талаар АНУ-ын сувгаар мэдээлжээ. Тус улсын агаарын бохирдол нь хэвийн хэмжээнээс 2,6 дахин их байгаа аж.
2017 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан статистик үзүүлэлтээс үзэхэд БНАСАУ нь агаарын бохирдлын улмаас нас баралтын тоогоор 194 дүгээр байр эзэлж байна. Уг үзүүлэлт нь хөрш орнуудтай нь харьцуулахад хамаагүй өндөр байгаа талаар “Yonhap” сайт мэдээллээ.
Агаарын бохирдол нь зүрх судасны архаг өвчин, уушги болон амьсгалын замын өвчин, уушгины хорт хавдар зэрэг өвчний үндэс суурь болдог юм.
Ё.Мээдээ
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )