Герман улс ДОХ, чихрийн шижин, тахалтай тэмцэх санг санхүүжүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 26

Герман улс дархлалын олдмол хомсдол, чихрийн шижин, тахалтай тэмцэх Дэлхийн санд хийж байсан олон сая еврогийн хөрөнгө оруулалтаа зогсоохоор шийдвэрлэжээ. Sueddeutsche Zeitung сонинд энэ талаар мэдээлсэн байна. Ингэх болсон шалтгаанаа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Дирк Нибель сангийн удирдлагууд хээл хахуулийн хэрэгт орооцолдсонтой холбон тайлбарласан байна. ХБНГУ дархлалын олдмол хомсдол, чихрийн шижин, тахалтай тэмцэх Дэлхийн санд жилд 200 сая еврогийн хөрөнгө оруулалт хийдэг байсан юм. Уг санд дэлхийн тэрггүүн баячуудын нэг Билл Гейтс жил бүр олон сая ам,долларын санхүүжилт үзүүлдэг юм байна. Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх төслийн дийлэнхийг залгидаг Африкийн орнуудын зарим нэг төлөөлөгч 44 сая евротой тэнцэх хээл хахуулийн хэрэгт оролцсоноор ийнхүү хамгийн том санхүүжүүлэгчээ алджээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top