Британичууд Тони Блэйрийг цэргийн гэмт хэрэгтэн гэж үзэж байна

2017 оны 05 сарын 27

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр энэ сард улс төрд эргэн ирэхээ мэдэгдсэн. Тэрбээр Британи улс Европын Холбооноос гарах шийдвэрийн эсрэг байгаа хүмүүсийг өөртөө татаж ч амжжээ. Ерөнхий сайд асан улс төрд эргэн ирмэгцээ мөн Хойд Ирланд нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүнээс гарах асуудлаа эргэн харах болно гэлээ. Британи улс Европын Холбооноос гарч байгаа учир Хойд Ирланд нь Их Британиас салах ёстой гэж Тони Блэйр үзэж байна. Лейборист талын түүний ярьж байгаагаар бүх нийтэд явуулсан санал асуулгаар гарсан шийдвэр өөрчлөгдөж болох аж.

1998 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Тони Блэйр, Ирландын сайд нарын тэнхимийн тэргүүн Берта Ахерн нар Белфастад зөвшилцөл байгуулж байжээ. Энэ баримт бичиг нь Ирландын үндсэрхэг үзэлтнүүд болон Хойд Ирландыг Их Британийн бүрэлдэхүүнд үлдээх гэсэн хүмүүсийн хооронд 30 жил үргэлжилсэн цус урсгасан тэмцлийг дарж байв. Тэгвэл их улс төрдөө эргэн ирсэн Тони Блэйр дээрх зөвшилцөлийг Их Британи улс Европын Холбооноос гарахтай холбоотойгоор эргэн харах шаардагатай болж байгааг хэллээ.

Гэвч их британичууд түүнийг шоронд байх хэрэгтэй, цэргийн гэмт хэрэгтэн гэж эсэргүүцэж эхэлжээ. Экс Ерөнхий сайд нь улс төрд эргэн ирсэнд бүгд дургүйцэж байгаа гэвэл бас үгүй.

Белфастын зөвшилцөл нь Ирланд, Британи хоёул Европын Холбооны гишүүн байна гэсэн журам дээр үндэслэгджээ. Иймээс Их Британи улс Европын Холбооноос гарч байгаатай холбоотойгоор зарим заалтыг нь засах хэрэгтэй гэж Тони Блэр үзэж байна. Ийм аргаар Т.Блэйр Нэгдсэн Вант Улс Европын Холбооноос гарч байгаад дургүйцлээ илэрхийлж байна гэж Лондоны хэвлэлүүд онцолсон байлаа. Хойд ирландчууд ч британичууд Европын Холбоонд үлдэхийн тулд Ирландын Бүгд Найрамдах Улстай нэгдэхээс өөр аргагүй, эсвэл Ирланд тусгаар улс болоод биеэ даагаад явна гэх болжээ.

“Хойд Ирланд улс Их Британийн бүрэлдэхүүнд үлдэнэ гэж найдаж байна. Гэвч Европын Холбооноос гарах гэсэн Лондоны шийдвэрээс юу хүлээх вэ. Британи, Ирланд хоёр улс тусгаар байх гэсэн анхны тохиолдол энэ юм” гэж улсдаа төдийгүй дэлхий дахинд нөлөө, нэр хүндтэй байсан Ерөнхий сайд асан ярьж байна.

Европын ардын намын гишүүдийн өмнө илтгэл тавихдаа тэрбээр Их Британи Европын Холбооноос гарах үйл явц нь зугтаж болшгүй зайлшгүй зүйл биш гэсэн байна. Түүний энэ яриаг Европын Холбооноос гарах хүсэлтэй байгаа британичууд “Тони Блэйр иймэрхүү маягаар иргэдийн толгойг эргүүлж байна. Тэднийг гаргасан шийдвэрээ эргэн харахад хүргэлээ” гэж буруутгажээ. Харин Блэйр “brexit” нь олон хүн Ирландтай нэгдэх талд зогсохоор байдалд хүргэлээ гэв.

 

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T JUGDER(90.180.37.125) 2017 оны 05 сарын 29

George Michael ooriin zohioson duundaa tuuniig gemt heregten gez notloz baisan

0  |  0
joom(103.26.192.178) 2017 оны 05 сарын 27

zuuntnii uzelten lav bish

0  |  0
munh(103.26.192.178) 2017 оны 05 сарын 27

munhnaran eej munhnaran eej

0  |  0
Top