Францад ажилчид үйлдвэрээ дэлбэлэхийг завдаж байна

2017 оны 05 сарын 27

Францын “GM&S Industry” авто сэлбэгийн үйлдвэр дампуурлын ирмэгт иржээ. Цалин хангамжаа шаардсан ажилчид нь үйлдвэрээ дэлбэлнэ гэж сүрдүүлж байгаа аж. Захиалгагүй, ажилгүй болсон тэд “Бүгдийг дэлбэлнэ” гэсэн бичиг үйлдвэрийнхээ хананд байрлуулжээ. Тэдэнд тэсрэх бөмбөг байгаа гэнэ. “Өөр ажил олоход бид хөгшдөж байна. Олон жил энэ үйлдвэрт зүтгэж насаа барлаа” гэж ажилчид гомдоллож байгаа аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top