Трамп дэлхийн хаана ч байхгүй эрүүл мэндийн тогтолцоо бий болгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 29

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Obamacare” хөтөлбөрийг цуцалснаар тус улсын эрүүл мэндийн салбарын бодлого хамгийн шилдэг нь боллоо гэж үзэж байна. “Бид энэ салбартаа шинэчлэлт хийхэд илүү мөнгө зарах болно. Манай эрүүл мэндийн тогтолцоо өмнө нь хаана ч байгаагүй шилдэг нь болно. “Obamacare” үхсэн. Бүгд найрамдахчууд илүү сайн хийнэ” гэж Доналд Трамп “Twitter”-тээ бичсэн байлаа. Түүнчлэн АНУ-ын татварын тогтолцоо бүх америкчуудад ашиг авчрах болно гэдгийг Трамп онцлов.

“Obamacare” хөтөлбөрийг цуцалснаас болж олон иргэн эрүүл мэндийн даатгалаараа хохирно, энэ хөтөлбөр цуцлагдсанаар АНУ олон гарз амсана гэсэн эсэргүүцэл байсан ч Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх амлалтандаа хүрч, ийнхүү дээрх хөтөлбөр үгүй боллоо. “Obamacare” нь эрүүл мэндийн үйлчилгээ нийгмийн бүх давхаргад ижил тэгш хүрдэг, иргэд үнэтэй эмчилгээг хөнгөлөлттэй хийлгэх зэргээр олны хэрэгцээ, таашаалд нийцсэн хөтөлбөр байсан билээ. Гэхдээ Доналд Трамп “Obamacare”-ийн бүх заалтыг хасахгүй гэсэн юм.  

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯАНА ДАА (202.72.245.200) 2017 оны 05 сарын 29

ЭНЭ НЭГ ХИЙСВЭР СЭТГЭЛГЭЭТЭЙ НӨХӨР БНА АА

0  |  0
Top