БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Орос, Европын Холбоотой дотносохыг хүсч байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 29

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Оросын Төрийн тэргүүн Путинтэй уулзана гэсэн мэдээлэл байна. Мүн Жэ Ин тусгай төлөөлөгч нартайгаа ОХУ-д хийх айлчлалын талаар ярилцжээ. Мөн Европын Холбооны орнуудад айлчлахаар төлөвлөж байгаа аж. Мүн Жэ Ин саяхан Москвад очсон Ардчилсан “Тобуро” намын төлөөлөгч Сон Ён Гилээр ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд мэндчилгээ дамжуулсан байна. Оросын Ерөнхийлөгч түүнд хариу мэнд хүргэснийг Сон Ён Гил дамжуулжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч түүнчлэн Германы Канцлер Ангела Меркель болон Европын Холбооны орны удирдлагуудад уулзах хүсэлтээ илгээгээд байгаа аж.

Олон улсын хэвлэл мэдээллийнхний таамаглаж байгаагаар Владимир Путин, Мүн Жэ Ин нар долдугаар сарын эхээр Хамбургт болох “Их 20”-ийн чуулганы үеэр уулзалдаж магадгүй байна.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top