АНУ долоо хоног бүр Иран, БНАСАУ-ын нутаг дэвсгэрийн зургийг хиймэл дагуулаар авч, хянах гэж байна. Хойд Солонгос даваа гарагт шилжих шөнө ээлжит удаагаа пуужин туршсан. Пуужин 450 километр зайг туулан Японы эдийн засгийн онцгой бүсэд унажээ. Тэгвэл Цагаан ордоноос АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ пуужин турших гэж байгаа гэсэн мэдээллийг аль эрт авсан гэж мэдээллээ.
Вашингтон БНАСАУ, Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах бодолтой байна. АНУ-ын Гео орон зайн мэдээллийн үндэсний агентлаг нь “Planet Labs Inc” компанид Иран, Хойд Солонгосын газар нутгийн хиймэл дагуулын зургийг захиалжээ. Ийнхүү АНУ зөвшөөрөлтэйгөөр жилийн турш долоо хоног дээрх хоёр орны газар нутгийн зургийг өндөр нягтаршилтайгаар хүлээн авах нь ээ.
АНУ мөн эдгээр орноос гадна Сири, Ирак, Энэтхэг, Өмнөд Суданы газар нутгийн хиймэл дагуулын зургийг сонирхож байгаа аж.
Эдгээр улсын газар нутгийн зургийг хамгийн сайн авч чадах ганц байгууллага нь АНУ-ын “Planet Labs Inc” компани гэнэ. Ийнхүү АНУ долоо хоног бүр Ираны 1.648 мянган кв.км, Хойд Солонгосын 130 мянган кв.км газар нутгийг хянах нь ээ.
“Planet Labs Inc” компанийн хиймэл дагуулаар өдөр бүрийн байдлыг хянаж, зураг авах гол зорилго нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг ажиглаж, авсан үзүүлэлтүүдээ ашиглан олон мэдээлэл боловсруулж, эрсдэлүүдтэй урьдчилан тэмцэх юм. Энэхүү компани нь АНУ-ын Засгийн газартай аль хэдийн хамтран ажиллаж эхэлжээ. Тэр дундаа цэргийнхэнтэй нягт хамтран ажилладаг аж.
БНАСАУ пуужин туршсаныг Өмнөд Солонгос эрс буруутгаж, энэ үйлдэл нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэрэг болохыг мэдэгдэж байна. Хойд Солонгосын пуужингийн туршилтууд нь Солонгосын хойгт төдийгүй дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгааг бусад орнууд ч анхааруулдаг. Тэр дундаа БНСУ өнөө өглөө “Манай улс Засгийн газар ямар ч өдөөн хатгалгыг тэвчихгүй. Ийм үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээ авна” гэсэн юм.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 2 )
medeelliin eh survaljaa tavidag bichdeg bolmor bn zarim neg zuil hezee bolson ni medegdehgui l baahan medeelel bhiin ene asuudliig bodoltsoj vzeerei hamgiin gol n vnen bodit eh survaljtai medeelel bolhoos huudas taglah um hend ch hereggui!!!!