”Исламын улс” Филиппинд хяналтаа тогтоохыг санаархаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 29

“Исламын улс” террорист бүлэглэл Филиппинд хяналтаа тогтоохыг санаархаж эхэлсэн билээ. Тус бүлэглэл Филиппиний хойд нутгийн Марава хотыг эзэлсэн байна. Цагдаагийн газрыг нь ч хяналтандаа авчээ. Мөн шоронгуудаас олон тооны хоригдол сулласан гэнэ. Филиппиний Засгийн газрын армийнхан хотыг чөлөөлөхөөр тэмцэж байгаа ч террористууд 103 хүний аминд хүрчээ. Марава хот руу болон террористуудад эзлэгдэж байгаа бүс нутгууд руу нэмж цэрэг илгээхийг Ерөнхийлөгч Родриго Дутерте тушаасан байна. 

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top