Оросын дипломатуудыг гаргасан Эстонид хариу барина

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 29

Оросын Гадаад хэргийн яам Эстони улс дипломатуудыг нь гаргасны хариуг өгнө гэж мэдэгдлээ. Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч Владимир Титов Эстони улс Оросын хоёр дипломатыг гаргасанд бухимдалтай байгаагаа илэрхийлээд “Эстонийн Засгийн газрын энэ өдөөн хатгасан үйлдлийг зүгээр орхихгүй. Харин улс хоорондын харилцаанд үргэлж харилцан ойлголцол байсаар байх болно” гэв. Эстонийн Нарва хотод байсан Оросын Ерөнхий консул Дмитрий Казённов, консул Андрей Сургаев нарыг тус улс нутгаасаа гаргасанд ОХУ дургүйцэж байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гаанаа(203.91.115.37) 2017 оны 05 сарын 30

Тэжээсэн бяруу ,,,,,,,

0  |  0
хахах(202.5.196.34) 2017 оны 05 сарын 29

хэхэ хараал идсэн оросуудыг бүгдийг хөөж гарга

0  |  0
Top