Трамп хүргэндээ бүрэн итгэдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 29

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Ерөнхийлөгч Доналд Трампын зөвлөх, түүний хүргэн Жаред Кушнерийг ОХУ-тай холбоо тогтоосон гэж шалгаж байгаа билээ. Тэгвэл Трамп хүргэндээ бүрэн итгэдгээ хэлж, өмгөөлсөөр байна. Жаред Кушнер Оросоос АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай уулзаж, хоёр улсын харилцах суваг бий болгохоор хэлэлцсэн гэж АНУ-ын хэвлэлүүд мэдээлж буй. Харин Трамп Жаред Кушнер улс орныхоо төлөө сайн ажиллаж байгааг хэлээд “Хүн болгон Жаредыг хүндэлдэг. Тэр АНУ-ын олон тэрбум долларыг хэмнэх хөтөлбөрүүдийг удирдан хэрэгжүүлж байгаа” гэлээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top