Орос, Францын Ерөнхийлөгч нар Версалд уулзлаа. Уулзалт гурван цаг үргэлжилжээ. Путин, Макрон нар хоёр талын хамтын ажиллагаа, тэрчлэн олон улсад тулгамдаад байгаа асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Терроризмтой тэмцэх үйл ажиллагаа, Солонгосын хойгийн үйл явдал, Донбассын мөргөлдөөн, Сирийн нөхцөл байдлыг сайжруулах талаар ярилцаад хоёр улсын удирдагч хэвлэлийн бага хурал хийлээ.
Хурлаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Сирийн асуудлыг сөргөлдөгч талуудтай нь ярилцах хэрэгтэйг онцлов. Тэр дундаа Башар Асадын талынхантай Сирийн нөхцөл байдлыг хэрхэн зөөлрүүлэх талаар ярилцах хэрэгтэй гэж шинэхэн Ерөнхийлөгч үзэж байна.
Түүнчлэн ОХУ-ын эсрэг хоригийн асуудлыг ярилгүй өнгөрсөнгүй. Өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олландын үед Орос, Францын харилцаа муудсан билээ. ОХУ-ын эсрэг авсан хоригийн асуудлаарх Олландын хатуу байр суурийг шинэ Ерөнхийлөгч Эммануэл Макрон зөөлрүүлэх төлөвтэй байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
ЧАНЧАА ЯАХ ГЭЖ ХУДЛАА ЮМ БИЧДЭГ ЮМ БЭ?