“Мора”-гаас болж сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

Бангладешийг дайран өнгөрч байгаа “Мора” циклоноос болж сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Тус улсын Засгийн газар зүүн нутгийн оршин суугчдаа яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна. “Мора” гэх энэхүү байгалийн аюулт үзэгдэл өнөөдөр Бангладешийн зүүн эргийг дайран өнгөрөхийг мэргэжилтнүүд анхааруулжээ.


Тус улсын зүүн урд хэсгийн эрэг орчмын хотууд аюулт үзэгдлийн гол цохилтонд өртөх аж. Засгийн газар нь аюулын өндөр түвшин зарлаад байна. “Мора” үзэгдэл өмнө нь Шри-Ланкад хүчтэй бороо дагуулж, үер, хөрсний нуралт үүссэн билээ. Байгалийн энэхүү гамшгийн улмаас одоогоор 100 гаруй хүн амиа алдаад байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top