Трампын бодлогыг эсэргүүцэхийг уриаллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

Германы Социал-демократ намын дарга Мартин Шульц Европын Холбоонд хандан Трампын бодлогыг эсэргүүцэхийг уриалав. Европчууд АНУ-ын Ерөнхийлөгчийн өөрийгөө дөвийлгөсөн үзэл санааг эсэргүүцэх хэрэгтэй гэж улстөрч үзэж байна.

“Доналд Трампын бодлого олон улсын хамтын ажиллагаан дээр суурилаагүй. Өөрийгөө дөвийлгөсөн үзэл, хүчтэй хүмүүсийг л дэмжсэн бодлого. Европчууд шударга ертөнцийг бүтээхээс татгалзах ёсгүй” гэж Мартин Шульц ярьж байна.


Түүнчлэн Социал-демократ намын дарга Европын Холбооны удирдлагуудад хандан Парисын хэлэлцээрийг зөвшөөрөхийг хүслээ. Харин Трамп уур амьсгалын өөрчлөлтийн талаарх энэхүү хэлэлцээрээс бүрэн татгалзаж байгаа билээ.

Түүнчлэн саяхан Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриэл АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн үйлдлээрээ Барууны байр суурийг сулруулж байна гэж буруутгасан юм.

Хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах зорилго бүхий Парисын хэлэлцээрээс АНУ гарах эсэх нь ирэх долоо хоногт шийдэгдэнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хийрхэл гэж үзэн огт тоодоггүй Трамп энэ асуудлаас болж олон оронтой муудалцсан. Гэвч “Их-7” бүлгийн гишүүн бусад зургаан улсын удирдагч АНУ-ыг Парисын хэлэлцээрээс гарахгүй байхыг уриалж байна. АНУ энэ хэлэлцээрээс гарвал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй дэлхийн бусад орны хүчин чармайлт талаар болж магадгүй юм.



 

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goi(66.181.184.197) 2017 оны 05 сарын 30

munhnaran eej dain dajingui enh taivan duu

0  |  0
Top