Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардсан мөргөлдөөн хоёр дахь сардаа үргэлжилж байна. Жагсаалын үеэр 50 хүн амиа алдаад байгаа аж. Хамгийн аймшигтай нь Каракаст жагсаж байсан хэсэг хүн хажуугаар нь өнгөрч явсан нэгэн эрэгтэй рүү дайрч, зодож хутгалаад шатаасан хэрэг гарчээ.
Уго Чавесыг залгамжлан Ерөнхийлөгч болсон Николас Мадуро Венесуэлийг хямралд хүргэлээ гэж иргэд нь буруутгаж байгаа билээ. Венесуэлийн эдийн засгийн хямрал ард түмэнд нь хүндээр тусч, бэлэн мөнгөний хомсдол газар авсан.
Түүнчлэн эсэргүүцлийн жагсаалын үеэр Аюулгүй байдлын хүчнийхэн зүй бусаар авирлаж байгааг Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Энрике Каприлес хэлж байна. Хүчнийхэн түүний намынхны эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн талаар Каприлес “Twitter” хуудсандаа бичсэн байлаа.
Миранда мужийн захирагч тэрбээр “Лас Мерседесд очиход бидэн рүү халдлаа. Боливарын үндэсний гвард бидэн рүү халдаж, дээрэмдэж, зодлоо. Манайхан бүгд шархадсан” гэж бичсэний доор олон хүн дургүйцлээ илэрхийлсэн байв.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Мадуро муу хогоос болж хүн шатаасан байна шүү! Яадаг муу новш вэ? Бензин асгаад шүдэнз зурсан хүн нь ямар ч буруугүй Мадуро л буруутай!!!