Египет, Ливи хамтран террористуудад цохилт өгөх штаб байгуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

Египет болон Ливи улс хамтран террористуудад цохилт өгөх үйл ажиллагааны төв байгуулжээ. Ливийн үндэсний арми болон Египетийн Батлан хамгаалах яам өнөө өглөө Ливийн нутаг дэвсгэр дэх “Аль Каида” бүлэглэлийн байрлалд агаарын цохилт хийсэн байна. 

“Sky News Arabia”-д мэдээлснээр хоёр улсын цэргийн хүчин Ливийн үндэсний армийн командлагч Халиф Хафтарын шууд удирдлаган дор ажиллах гэнэ. Үүнээс өмнө Египетийн цэргийн хүчин Ливийн Дерна хотод байгаа террористуудын байрлалд удаа дараа цохилт өгчээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top