Японы Батлан хамгаалах яам АНУ-аас шүхэрт-десантын сургуулилтаа зогсоохыг шаардлаа. Батлан хамгаалахын сайд Томоми Инада АНУ тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 1-нд Окинавагийн өмнөд аралд цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгааг эсэргүүцэн “Энэ сургуулилтынхаа талаар Японд мэдэгдээгүй. Долоо хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой байсан. Японы талтай хэлэлцэн тохиролцох хэрэгтэй” гэв. Иймээс Японы тал АНУ-ыг сургуулилтаа цуцла гэж шаардаж байна. Гэвч АНУ-ын албаныхан хариу өгөхгүй байгаа аж.
Түүнчлэн өчигдөр Окинавагийн захирагч АНУ-ын цэргийнхэн тус аралд байгаад дургүйцэж буйгаа илэрхийлсэн билээ. Окинавад Америкийн цэргийн бааз байгааг нутгийн иргэд эсэргүүцсээр ирсэн юм. Цэргүүд нутгийн охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг удаа дараа гарч, АНУ-ын цэргүүдийг нутгаасаа гаргах гэсэн иргэд олон удаа жагсаал хийсэн. Мөн АНУ Окинава дахь бааздаа цэргийн техникийн янз бүрийн туршилт хийдэг нь оршин суугчдад аюул учруулж байгааг Японы тал анхааруулдаг юм.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 5 )
Колони орон боссынхоо өөдөөс зоригтой дуугарч байх чинь ээ
Колони орон боссынхоо өөдөөс зоригтой дуугарч байх чинь ээ
Япон энгэж шаардах нь зөвшүү.
Япон АНУ-аас хараат байдлаасаа зоригтой гарах цаг болсон доо
Юу ч гэмээр юм дээ.Умард солонгосын пуужингийн довтолгоонд өртөхийг л хүссэн юм байлгүй дээ