АНУ мягмар гарагт тив алгасах баллистик пуужинг замд нь сөнөөх туршилт хийсэн билээ. Үүний дараа Хойд Солонгос Пентагоныг буруутгаж “Солонгосын хойгийн нөхцөл байдал эрс муудаж байгаа нь АНУ-ын үйлдлээс л болсон” гэлээ. БНАСАУ цөмийн болон пуужингийн технологиудаа улам боловсронгуй болгож буйгаа мэдэгдээд “Агаар, далай тэнгис, хуурай газрын алинаар ч онилсон байндаа тусч чадах технологи бидэнд бий” гэж сүрдүүлж байна.
АНУ өдөөн хатгасан үйлдлээ зогсоохгүй бол их хэмжээний хохирол амсахыг нь Хойд Солонгос санууллаа. БНАСАУ-ын тив алгасах баллистик пуужинг АНУ агаарын цэргийн хүчний амдан сөнөөх системээр харван устгажээ. Мөн нисэх онгоц тээвэрлэгч хоёр хөлөг онгоцоо Солонгосын хойг орчимд Япон тэнгист байрлуулсан нь Ким Чен Уны дургүйцлийг төрүүлж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Өөө.Чанцаа хойд солонгосын пуужинг устгасан юм биш.Өөрийхөө туршилтын байг устгасан.
”БНАСАУ Маршалын арлууд дахь талбайгаас хөөргөсөн тив алгасах баллистик пуужинг АНУ Калифорнийн Ванденбергийн агаарын цэргийн хүчний амдан сөнөөх системээр харван устгажээ.” Юу гэж ойлгох вэ.Маршилын арлуудаас хөөргөсөн тив алгасах пуужинг АНУ-н цэргийн амдан мөнөөх системээр Хойд СО устгасан уу.Утга хайруулга алгаа.