Сахарын цөлд дүрвэгсэд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 02

Сахарын цөлөөр ачааны машинтай явж байсан 44 цагаач цангаж амиа алджээ. Машин нь эвдэрч усгүй удсан тэднээс зургаан дүрвэгч амьд үлдсэн байна. Цагаач нар Гана, Нигер улсын иргэд байжээ. Ливи рүү явж байгаад ийнхүү нас барцгаажээ.

Нигер улсаас Ливид очих дүрвэгч, цагаачдад Хойд Африкт хүрч Газар дундын тэнгисийг гатлан Европт хүрэх гол зам нь билээ. Гэвч жил бүр олон мянган цагаач Сахарын цөлийг гатлан Ливийг зорихдоо амиа алдсаар байна. Ливид эсэн мэнд хүрлээ ч тэд хуучирч муудсан хөлөг, хийлдэг завинд суун Газар дундын тэнгисийг гатлахдаа живдэг билээ.

Улс оронд нь дайн дажин, хямрал нүүрлэсний улмаас тайван амьдрал эрэн Европыг зорьж байгаа дүрвэгсэд Газар дундын тэнгист хамгийн ихээр амиа алддаг. Холбогдох байгууллагууд, далайн эргийн хамгаалалтын аврагчид олон мянган цагаачийг аварсан ч хууль бусаар тээвэрлэгчидээс болж өдөр бүр олон хүн амиа алдаж байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(202.179.24.19) 2017 оны 06 сарын 02

Дүрвэгчид Сахарын цөлд амиа алджээ.гэвэл дээр бус уу.

0  |  0
Top