Өмнөд Солонгосын Ерөнхий сайдаар Чоллагийн захирагч асан И Нак Ёныг томилжээ. Тус улсын парламентын гишүүдийн олонх нь дэмжсэнээр түүнийг баталжээ. И Нак Ён өмнө нь Японд болон улсынхаа “Донг-А-Илбо” өдөр тутмын сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан гэнэ.
Тэгвэл Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Солонгосын эрх чөлөөний намынхан И Нак Ёныг Ерөнхий сайдын албан тушаалд батлах санал хураалтанд оролцохоос татгалзжээ. Түүнийг татвараас зайлсхийсэн, хүүгээ цэрэгт явуулаагүй гэж сөрөг хүчнийхэн нь буруутгаж байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Бүгдээрээ амиа алдаж, дарамтлуулж, тахир дутуу, группд ороод байна гэж цэрэгт явсан хүмүүсийг гүтгэхээ боль. Цэрэгт яваагүй хүмүүсийн дунд ч ийм сөрөг зүйлс байж л байгаа. Нийгэмд байдаг муу зүйлсийг цэргийг албанд л байдаг мэтээр ярьж өөрсдийн амиа бодсон мунхаг харанхуй үзлээ цайруулах гэхээ боль. Та нарын тэнэг, сульдаатай хүүхдүүдийг жинхэнэ эр хүн, эх орноо, гэр бүлээ хамгаалагч болгох гэж цэргийн алба байдаг юм. Та нарын нусан буунуудаар ч уул нь дутахгүй л дээ. Энхийг сахиулагчид гээд л манай цэргийнхэн дэлхийд гайхагдаж байна. Ийм сортоотой залуус рот ротоороо өсөж, бэлтгэгдэж байна.
Солонгос д яадгийг мэдэхгүй юм манайд бол амиа алдаад, дарамтлуулж, тахир дутуу, группд орох болоод л цэргийн албанд хүүгээ явуулахад ээжүүд дургүй