Ливаны Засгийн газар Холливудын “Wonder Woman” киног хориглолоо. Ливаны Аюулгүй байдлын албаны даргын мэдээлснээр, тус улсын Дотоод хэргийн яам “Wonder Woman”-г Арабын орнуудын Лигийг Израиль улсаар бойкотлуулж тусгаарлах гэсэн санаа бүхий кино гэж үзжээ.
Арабын Лиг нь баруун өмнөд Ази, хойд болон зүүн Африкийн араб үндэстэн зонхилох улсуудын хамтын ажиллагааг дэмжих бүс нутгийн байгууллага юм. Египет, Ирак, Ливан, Саудын Араб, Сири, Йордан гэсэн зургаан улс хамтран 1945 онд энэхүү байгууллагыг үүсгэжээ. Арабын Лиг одоо 22 гишүүн оронтой. Арабын Лигийг улс төрийн зорилготой байгууллага гэж үздэг. Гэхдээ араб үндэстний үзлийг дэмжих зарчимтай, бүх гишүүн нь Исламын хамтын байгууллагын гишүүн байдаг аж.
“Wonder Woman” киноны гол дүрд Израилийн жүжигчин бүсгүй Галь Гадот тоглосон байна. Кинонд бөглүү Амозонкийн гүнж АНУ-ын нисгэгчтэй тааралдсанаар гадаад ертөнцөд болж байгааг үйл явдлыг мэдэж, өөрийн улсынхаа ирээдүйн талаар олон зүйл сонсож байгаа талаар өгүүлдэг аж. Улмаар гүнж гэрээсээ зугтаж байгаагаар үргэлжилдэг гэнэ.
“Wonder Woman” киноны агуулга исламын шашинтай орнууд, тэр дундаа Ливанд таалагдаагүй бололтой.
О.Чанцалдулам
Сэтгэгдэл ( 0 )