Филиппиний нийслэлд халдлага болж 34 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 02

Филиппиний нийслэл Манила хотын зочид буудал болон казино руу нэгэн этгээд халджээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өглөө 20 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан бол одоо халдлагаар амиа алдсан хүний тоо 34 болж нэмэгдсэн байна. Манилагийн нисэх онгоцны буудлын ойролцоох зочид буудал, казино бүхий цогцолборыг дээрэмдсэн этгээд амиа хорлосон байсан гэж цагдаа нар ярьжээ.


“Resorts World Manila” цогцолборын тавдугаар давхарт амиа егүүтгэсэн түүний цүнхэнд 226 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөрийтэй тоглоомын чипнүүд байсан гэнэ.Дээрх халдлагыг “Исламын улс” бүлэглэл захиалсан гэж олон улс сэжиглэж байгаа ч Филиппиний тал одоогоор энэ нь терроризмын шинжтэй үйлдэл биш гэж үзэж байна. Гэмт этгээд казинод тоглож бүх мөнгөө алдаад ухаан санаа нь самууран ийм хэрэг үйлдсэн байх магадлалтай аж.


“Тhe Philippine Star” сонинд мэдээлснээр, амиа егүүтгэсэн этгээд лед дэлгэцүүдийг хага буудаж, эд хогшил эвдэлсэн байна. Халдлага болсон зочид буудлыг түр хугацаагаар хаажээ.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(122.201.22.105) 2017 оны 06 сарын 02

34 hun uhsen yum bish uu? Tegsenee haldlagaar hun gemteegui ch geh shig. Naad bichij baigaa yum aa shalgaj baigaach.

0  |  0
Top