Пентагоны тэргүүн Жэймс Мэттис АНУ Хойд Солонгост шахалт үзүүлсээр байх болно гэдгээ мэдэгдлээ. Дипломат замаар болон хориг арга хэмжээ авах зэргээр шахалт үзүүлж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзтал нь тэмцсээр байх аж.
Хойд Солонгос улс зөвхөн бүс нутагтаа бус бүх дэлхийд аюул учруулж байгааг АНУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн Жэймс Мэттис анхааруулж байна.
Мөн НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хэйли “Хойд Солонгос улс цөмийн зэвсэг хөгжүүлэхийг дэлхий ертөнц хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж хатуухан хэллээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )